Ардчилсан Институт Хүний Эрхийн Газар Сонгуулийг ажиглах төлөөлөгчийн газраа нээн ажиллуулна
2024 оны 5 дугаар сарын 21, УЛААНБААТАР хот - Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас тус улсын үндэсний эрх бүхий байгууллагуудын урилгаар 6 сарын 28-нд болох Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар өөрийн төлөөлөгчийн газрыг өнөөдөр нээж байна.
Улаанбаатар хотод байршин ажиллах 11 мэргэжилтэнээс бүрдсэн тус төлөөлөгчийн газрыг Элчин Сайд Женнифер Браш удирдах юм. 5 дугаар сарын 28-наас эхлэн аймгуудаар урт хугацааны 18 ажиглагчдыг томилж ажиллуулна. Мөн Ардчилсан Институт Хүний Эрхийн Газраас сонгуулийн өмнөхөн 250 богино хугацааны ажиглагчдыг ирүүлж ажиллуулахаар хүсэлт явуулсан байгаа.
Тус ажлын баг нь хот болон орон нутаг дахь сонгуулийн үйл явц, Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын үзэл баримтлал болон бусад олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн стандарт, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд үнэлгээ өгнө. Түүнчлэн сонгогчид болон нэр дэвшигчдийн бүртгэл, биет болон онлайн кампанит ажил, сонгуулийн удирдлага болон холбогдох төрийн байгууллагын ажил, сонгуулийн үйл явц дахь технологийн ашиглалт, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт, улс төрийн болон сонгуулийн сурталчилгааны санхүүжилт, маргааны шийдвэрлэлтийг даган, дүгнэлт гаргах юм. Мөн Ардчилсан Институт Хүний Архийн Газраас өгсөн өмнөх заавар зөвлөмжүүдийн хэрэгжилтийг үнэлж шалгана. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг иж бүрэн хянах нь ажиглалтын ажлын салшгүй хэсэг юм.
Ажиглалтын явцад, үйл ажиллагааны дагуу үндэсний эрх баригчид, улс төрийн намуудын төлөөлөл, шүүхийн байгууллага, иргэдийн нийгэмлэг болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хурал, уулзалтуудыг зохион байгуулна. Сонгуулийн өдрөөс 2 долоо хоногийн өмнө олон нийт болон хэвлэл мэдээллийнхэнд хүргэх зорилгоор урьдчилсан тайлан гаргах юм.
Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын Сонгуулийг Ажиглах Төлөөлөгчийн баг нь сонгуулийн өдөр санал авах байруудын нээлт, санал хураалт, санал тоолох, дүнгийн нэгтгэлийг ажиглана. Сонгуулийн дараагийн өдөр, үйл ажиллагааны урьдчилсан судалгааний үр дүн ба дүгнэлтийг хэвлэлийн бага хурлаар танилцуулах болно. Сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн эцсийн тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтэлнэ.
Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын Монгол дахь сонгуулийн ажиглах үйл ажиллагааны талаарх нэмэлт мэдээллийг дараах хаягаар авах боломжтой: https://www.osce.org/odihr/elections/mongolia
Хэвлэл мэдээлэл:
Иван Годарский, Сонгууль ажиглалтын үйл ажиллагааний хэвлэл мэдээллийн шинжээч: [email protected], +976 86125409 (Улаанбаатар),
Мөн Катя Андруз, ODIHR хэвлэлийн төлөөлөгч: [email protected], +48 609522266 (Варшав, Польш).