Resources
Жагсаал, цуглааны үеэр хэв журам сахиулахад баримтлах хүний эрхийн гарын авлага
Энэхүү гарын авлага нь тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хангахад нь цагдаагийн байгууллагад удирдамж өгөх зорилготой. Уг гарын авлагыг голчлон ЕАБХАБ-ын бүс нутагт олон нийтийн жагсаал, цуглаанд хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэн, аль ч түвшинд ажиллах цагдаагийн алба хаагч нарт зориулан бичсэн болно. Гарын авлагад тайван жагсаал, цуглаан хийх эрхийг зохицуулан дэмжихийг гол зорилгоо болгон, зохистой бөгөөд эмх журамтай хэв журам сахиулахад баримтлах үндсэн алхмууд болон зарчмуудыг тодорхойлж өглөө. Уг гарын авлага нь олон улсын хүний эрхийн хууль тогтоомжид тавигддаг шаардлагууд болон ЕАБХАБ-ын бүс нутаг даяар тогтсон сайн туршлага дээр үндэслэн жагсаал, цуглааныг амжилттай зохион байгуулах удирдамжаар хангана. Хэдийгээр гарын авлагын үндсэн сэдэв нь «жагсаал, цуглаан» гэж байгаа боловч энд тусгасан удирдамж, санал болгож буй арга туршлагыг бусад төрлийн жагсаал, цуглаан (жишээ нь, төрийн арга хэмжээ, спортын арга хэмжээ г.м) дээр авч хэрэгжүүлэх боломжтой.
The views, opinions, conclusions and other information expressed in this document are not given nor necessarily endorsed by the Organization for Security and Co-operation in Europe (OSCE) unless the OSCE is explicitly defined as the Author of this document.